Now Reading
Дараах тохиолдолд та БНСУ буюу өмнөд Солонгос улс-руу олон удаагийн виз мэдүүлэх боломжтой

Дараах тохиолдолд та БНСУ буюу өмнөд Солонгос улс-руу олон удаагийн виз мэдүүлэх боломжтой

Дараах тохиолдолд та БНСУ буюу өмнөд Солонгос улс-руу олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. Хуурамчаар виз гаргана гэсэн маш их хүн байгаа тул та өөрийгөө виз авах боломжтой эсэхээ харчаад дараа нь найдвартай газраар зуучлуулаад яваарай. Сайн нягтал!

А.БНСУ-д зорчиж байсан иргэн
В. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
С.БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
D. $10,000 доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь $2,000 доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч(бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгуй)
Е. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
F. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нехер, мен хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд(19-еес доош насны хүүхэд)
С.Эмч, өмгөөлөгч, их сургуулийн багшзэрэг мэргэжлийн боловсон хучин
Н. ЭСЯ-ны холбогдох нехцелийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн
I. 1 жилийн турш телоен татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл ТОП 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээсдээш хугацаагаар ажиллаж буй иргэн
Ј.БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн(үүнд коллеж хамаарахгүй)
К. Суулийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин(2022 оны 1 сарын байдлаар 1.56 сая төгрөг)-гаас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нехцөлийг хангаж буй иргэн
L. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасаниргэн)
М. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө(бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн
N. ‘A-M’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)
О. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш(сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (байнгын зорчигч)

What's Your Reaction?
Excited
0
Happy
0
In Love
0
Not Sure
0
Silly
0
View Comments (0)

Leave a Reply

Your email address will not be published.