Now Reading
Австралын гадаад оюутны даатгал буюу OSHC

Австралын гадаад оюутны даатгал буюу OSHC

Австрали Улсад виз мэдүүлэхэд гадаад оюутан зайлшгүй эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байх ёстой байдаг. Энэ даатгал нь таны Австрали Улсад суралцах бүхий л хугацааны туршид хүчинтэй байдаг. Та ганцаар, эсвэл, гэр бүлээрээ байх визний хугацаагаар эрүүл мэндийн даатгалын хэмжээг тооцон төлсөн байх үүрэгтэй. Хэрэв та аяллаар гурав сарын хугацаатай зорчиж байгаа бол аяллын болон хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгал Австралид сурахаар ирж буй оюутан бүр Overseas Student Health Cover (OSHC) буюу Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байдаг. Таны эрүүл мэндийн даатгал Австралид ирсэн өдрөөс үйлчилж эхлэх ба эрүүл мэндийн даатгалын картаа өөрийн даатгуулсан даатгалын компаний цахим хуудсанд орж үнэгүй захиалах, эсвэл, аль нэг салбар дээр очиж захиалгаа өгнө. Таны даатгалын карт таны байнга оршин суухаар бүртгүүлсэн гэрийн тань шуудангийн хаягаар ирнэ. Таны эрүүл мэндийн даатгал нь Австралид байх хугацаанд өвдөх, гэмтэх бэртэх тохиолдолд шаардлагатай эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг даатгах ба тухайн эмчилгээ үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын хүрээнд эхэлж төлөөд дараа нь тодорхой хувийг, эсвэл, бүтнээр нь 3-4 долоо хоногийн дараа буцаан авах эрхтэй. Эмнэлэгт эхлээд төлбөрөө төлж эмчилгээ үйлчилгээнийхээ төлбөрийг төлнө.

Дараа нь төлбөр төлсөн баримтаа даатгуулсан байгууллагынхаа аль нэг өөрт ойрхон салбар дээр аваачиж өгдөг. Тухайн даатгалын компани таны мэдээллийг шалгасны үндсэн дээр таны дансанд нэг сарын дотор таны төлсөн төлбөрийг гэрээний дагуу бүтнээр, эсвэл, үйлчилгээний гэрээний дагуу тодорхой хувийг шилжүүлдэг. Миний хувьд Bupa даатгалын компаниар даатгуулсан ба нэг удаа яаралтай түргэн тусламжийн төвд хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан юм. Ингэхэд яаралтай түргэн тусламжийн анхан шатны үзлэг 133$ болсон. Дараа нь төлбөр төлсөн баримтаа даатгалын байгууллагынхаа өөрт ойрхон салбарт аваачиж өгсөнөөс хойш гурав сар хүлээж, гурав удаа очиж уулзаж байсан юм.

Тухайн салбарын хажуугаар гарах бүр очиж асуух үед шалгагдаж байгаа гэсэн хариу өгч байсан ба үйлчлүүлэгч олон учраас даатгалын компаний ажилтны алдаа, эсвэл, сүлжээний доголдолоос болж хүлээж байгаа юм байна гэж ойлгосон юм. Үүний эцэст гурав сарын дараа шуудангийн хаягаар 133$-ийн бэлэн мөнгөний чек ирсэн байлаа. Бэлэн мөнгөний чекийг банкны салбар, эсвэл, АТМ машинд хийж дансруу бэлэн мөнгө болж орох хүртэл ажлын таван өдөр буюу нэг долоо хоног хүлээх хугацаа орно. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Medicare карт болон Health карт байгаа эсэхийг лавлах бөгөөд энэ талаар лавлатал олон улсын оюутан буюу түр зуурын оршин суугчид авах боломжгүй гэсэн хариулт өгч билээ.

See Also

Хэрэв танд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол ажлын өдөр ажлын цагаар өөрт ойрхон GP буюу өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Өрхийн эмнэлгийн үзлэг 50$-60$ийн өртөгтэй байх ба төлбөр төлсөн баримтаа даатгалын салбарт аваачиж өгсөнөөр даатгалын буцаалт ажлын 2-5 өдрийн дотор 80% буцаагдаж таны дансанд орно. Даатгалын салбар дээр очихдоо өөрийн дансны мэдээлэл, гэрийн хаягийг үнэн зөв эсэхийг сайн Нягталж шалгуулах хэрэгтэй. Ажлын бус цагаар амралтын өдөр Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй бол та өөрт ойрхон түргэн тусламж үзүүлэх улсын, эсвэл, хувийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Австралийн түргэн тусламжийн машин дуудвал их төлбөртэйн дээр аль болох дуудахгүй байсан дээр гэдгийг сануулах нь зүйтэй.

What's Your Reaction?
Excited
0
Happy
0
In Love
0
Not Sure
0
Silly
0
View Comments (0)

Leave a Reply

Your email address will not be published.