Now Reading
Австралийн боловсрол

Австралийн боловсрол

Австралид Улсыг зорих Монголчуудын мэдүүлдэг визний голлох төрөл бол оюутны сургалтын виз билээ. Австралид амьдардаг Монголчуудын бараг дийлэнх хувь нь сургалтын визээр ирсэн оюутан болон тэдний гэр бүлийнхэн байдаг. Австрали Улс нь амьдралын өртөг, сургалтын зардал их тул санхүүгийн хувьд энэ босгыг давсан оюутан виз авч Австралид ирдэг. Тийм болохоор оюутны виз мэдүүлэхдээ боловсролын ямар төвшинг сонгон суралцах гэж байгаагаа сайтар нухацтай төлөвлөж, гэр бүлийнхэн болон Австралид сурч ажиллаж байсан оюутанаас зөвлөгөө авах хэрэгтэй.

Очиж л байвал яахав гэсэн бодлоо орхиж, яг ямар мэргэжлээр юу сурч чадах, өөрт тань ирээдүйд үзүүлэх үр ашгийн сайтар тооцох хэрэгтэй. Австрали Улсад боловсрол эзэмшихэд мэргэжлээ сонгох их өргөн боломж бий тул энд оюутан өөрсдийн дуртай мэргэжлийн ангиа сонгодог. Таны эхний алхам бол сонирхож байгаа мэргэжлээрээ ямар сургуульд суралцах вэ? гэдгээ шийдэх асуудал юм.

Хэрэв та Англи хэл сайн мэддэг бол бол IELTS-ийн 6 болон түүнээс дээш оноотой бол, улсад хоёроос дээш жил ажилласан бол жил бүр зарладаг Австралийн засгийн газрын магистр, докторын Тэтгэлэгт өргөдлөө өгөхийг танд зөвлөж байна. Англи хэл сайн мэддэг, санхүүгийн хувьд биеэ даасан бол бол ахисан төвшний мастер, докторын боловсролыг цаг алдалгүй эзэмшиж өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж өсөн дэвжин амьдрах бүрэн боломж танд байгаа билээ. Хичээл зүтгэл байхад бүх зүйл танаас шалтгаална.

Үүний дараагаар та сурах орчноо тодорхойлох (хотын төвд, эсвэл, хотын захад), сурах сургуулиа тодорхойлох (их ДЭЭД сургууль, эсвэл, коллеж), ямар зэрэг горилох (сертификат, диплом гэх мэт) хэрэгтэй. Мөн түүнчлэн таны хүссэн сургууль Австрали Улсын хэд хэдэн хотод байрлаж болох тул та цаг агаар, уур амьсгалынх нь талаар мөн бодолцох хэрэгтэй. Бүх их сургууль болон коллежид элсэгчдэд тавих тодорхой хэмжээний шаардлага байдаг тул та тэдгээрийг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв таны англи хэлний төвшин тухайн сургуулийн шаардлагыг хангахгүй байвал, нэн түрүүнд та өөрийн англи хэлний төвшинг ахиулах талаар анхаарах нь зүйтэй. 

Австрали Улс нь чанартай боловсролоороо тэргүүлэгч, дэлхийн шилдэг их дээд сургуулийн орон юм. Австрали Улсад нийтдээ 43 их дээд сургууль байдаг. Австралийн их сургууль нь олон улсын оюутныг тус улсад суралцаж, чанартай боловсрол эзэмшихэд зорилгоор үндсэн хөтөлбөрт бэлтгэх курс, бусад мэргэжлийн Англи хэлний сургалт (pathway program) мөн англи хэлний мэдлэгийг сайжруулах сургалтыг тус тус багтаасан байдаг. Мөн хөгжилтэй тус орны эдийн засаг, ажил эрхлэх боломж, цаг уурын таатай нөхцөл зэрэг нь Австрали Улсыг сонгон суралцах шалтгаан болдог. Австралийн эдийн засаг хурдацтай хөгжиж буй бөгөөд ажилгүйдэл, инфляцийн төвшин бага, дэлхийн хүчирхэг орны нэг билээ.

Австралид та эдгээрээс сонгон суралцах боломжтой.

  • Хэлний бэлтгэл 
  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Бакалавр
  • Магистр
  • Докторантур

Бакалаврын сургалт судалж буй хичээлээсээ шалтгаалан 3-4жилийн хугацаатай үргэлжилдэг. Магистрын сургалт 1-2 жил, докторын зэрэг олгох сургалт нь гурван жил хүртэлх хугацаагаар үргэлжилдэг.

See Also

Харин мэргэжлийн боловсрол олгодог сургалтын үргэлжлэх хугацаа нь өөр байдаг. Жишээ нь, Сертификат 1, 2, 3, 4 сургалт нь зургаан сараас жил хүртэл, дипломын сургалт нь жил, ахисан төвшний дипломын курс нь жил хүртэлх хугацаагаар тус тус үргэлжилнэ. Диплом болон ахисан төвшний дипломын сургалт дүүргэсэнээр цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болно.

Хэлний сургалттай коллеж, институт нь тухайн оюутны англи хэлний мэдлэгийн төвшингөөс хамаарч, 4-48 долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ. Австралийн боловсролын байгууллагуудын төлбөр дунджаар:

  • Дунд сургууль – 5,500$-10,000$ (жилийн визний нөхцөлөөс хамаарч);
  • Англи хэлний сургалтын долоо хоногын төлбөр – 180$-350$(суралцах хугацаанаас хамаарч хэлбэлзэнэ);
  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт (Сертификат I-IV,диплом болон ахисан шатны дипломын сургалт) – 8,000$ – 10,000 (1жилийн);
  • Бакалаврын сургалт – 18,000$-40,000 (жилийн);
  • Магистрын сургалт – 22,000$-45,000 (жилийн); Оюутны амьдралын жилийн доод зардал- 19,830$;

Австралид суралцахын давуу тал:

  • Австрали Улсад нэг хүний сургалтын зардлаар гэр бүлийн бүх гишүүдтэйгээ ажиллаж амьдрах боломжтой;
  • IELTS болон TOEFL-н оноогүй ч гэсэн урдаа хэлний бэлтгэлийн багц урилгатайгаар элсэн суралцах;
  • Засгийн газрын Skillstech TAFE-д элсэж амжилттай суралцсанаар Австралид ажилд орох, цаашлаад Австрали Улсын иргэншлийн визийг хүсэх эрхтэй; 
  • Үндсэн виз эзэмшигч маань гэр бүлийн гишүүдтэйгээ очсоноор өөрөө нэг долоо хоногт 20 цагийн ажиллах эрхтэй ба гэр бүлийн гишүүн нь визний нөхцөлөөс хамаарч 20-40 цаг ажиллах боломжтой;
What's Your Reaction?
Excited
0
Happy
0
In Love
0
Not Sure
0
Silly
0
View Comments (0)

Leave a Reply

Your email address will not be published.