Now Reading
Сайд асан Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүллээ

Сайд асан Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүллээ

Тэрээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэлээ. Тэрээр “Та хоёроос болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана” гэж бичжээ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар Зариг.мн цуврал болгон мэдээлж байгаа. Өчигдөр /2022.01.24/ БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээллэсэн юм. Үүний хариуд тэрээр “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм.

See Also

What's Your Reaction?
Excited
0
Happy
0
In Love
0
Not Sure
0
Silly
0
View Comments (0)

Leave a Reply

Your email address will not be published.