Now Reading
Шпагетти

Шпагетти

Энэ хоолны хамгийн чухал орц нь мэдээж шпагетти. Тиймээс сайн шпагетти хэрэглэхээс гадна, заавал давстай, буцалж буй усанд хийж чанана. Усны хэмжээ шпагеттээс 4 дахин их байна.

Шпагеттийг хэт их болговол нялцгар болж, хоол тэр чигтээ амтгүй болох тул 6 минут буцалгасны дараа амсаж үзээрэй. Ингээд жоохон зажлууртай байхад нь усыг шүүнэ. Яагаад гэвэл шпагетти халуунаараа байхдаа зөөлөрнө. Шпагеттийг хүйтэн усанд битгий сойгоорой. Халуунаараа байхдаа соусыг сайн шингээдэг. (Порц: 6)
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
* Шпагетти – 500 гр
* Үхрийн мах – 500 гр
* Сармис – 2 хумс
* Өндөг – 1 ш
* Талхны үүрмэг – ½ аяга
* Пармезан бяслаг – ¼ аяга
* Давс, перц – өөрийн амтаар
* Ворстер соус – 2 ц.х (сонголтоор)
Соус:
* Ургамлын тос – 1 х.х
* Сонгино – 1 ш Сармис – 2 хумс
* Улаан лоолийн соус – 300 гр
* Улаан лооль – 1 аяга
* Хуурай базилик – 1 ц.х
* Улаан перц – ½ ц.х (сонголтоор)
Хийх заавар:
1. Үхрийн мах, сармис, өндөг, талхны үүрмэг, бяслаг, давс, перц, ворстер соусаа хольж, (ойролцоогоор 3 см диаметртэй) бөөрөнхий махаа бэлдэнэ.
2. Хайруулын тавганд ургамлын тосоо халааж, бөөрөнхий махаа дунд зэргийн галаар 8 миунт шарж, болгоно. 3. Болсон махаа түр тавган дээр гаргана. Мах шарсан тосондоо сонгино, сармисаа шаргал болтол нь хуурна. Улаан лоолийн соус, улаан лооль, хуурай базилик, улаан перцээ (сонголтоор) нэмж, зөөлөн галаар буцалгана. Буцалсны дараагаар бөөрөнхий махаа нэмж, соусандаа дэвтээнэ.
4. Соус зөөлөн буцалж байх хооронд, буцалсан давстай усанд шпаггетигээ чанаж болгоно. 6 минут буцалгаад, амсаж үзээрэй. Хэт их болгохгүй, бага зэрэг зажлууртай байхад нь усыг шүүнэ.
5. Болсон шпагеттийг таваглаад, дээрээс нь соустай бөөрөнхий махаа тавьж, хүсвэл пармезан бяслагаар чимэглээд, амтархан зооглоорой

What's Your Reaction?
Excited
0
Happy
0
In Love
0
Not Sure
0
Silly
0
View Comments (0)

Leave a Reply

Your email address will not be published.

© 2021 Chuhal.net, All right reserved

Scroll To Top